УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах эсэх тодорхойгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-19 13:30:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралдах хуваарьтай байдаг. Харин МАН-ын бүлэг хуралдаанаа өнөөдөр хийхээр хойшлуулсан ч одоог хүртэл хуралдаагүй байна. 

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Төв банкны хуульд өөрчлөлт оруулах эсэхээр ажлын хэсэг байгуулсан. Харин МАН-ын бүлэг хуралдах байсан ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай онол практикийн хурал болсон учраас өнөөдөр хүртэл хойшлуулсан юм. Тус бүлэг энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд гишүүд байр сууриа нэгтгэхээр төлөвлөсөн ч одоогоор хуралдаан хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ