Ноос ноолуурын салбарт ажлын байр нэмэгдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ноос ноолуурын холбоо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн хүрээнд ноос ноолуурын салбарт ээрэх технологийг сайжруулахын тулд ажлын байрны зохистой хэрэглээг бэхжүүлэх, технологийг сайжруулах, зөвлөх үйлчилгээний багийг ажиллуулж, үйл ажиллагааг нь дэмжих юм байна.
Ховд, Хөвсгөл, Дорнод, Дархан, Сэлэнгэ, Төв, Улаанбаатарт дээрх төслийг хэрэгжүүлэх бөгөөд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах замаар илүү чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх болон хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх аж.
Улмаар нэмүү өртгийн сүлжээнд нийт оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, цаашдын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх үүднээс платформ бий болгох юм байна.

Б.Заяа