Өлгийд аль ч улсын харьяалалгүй 120 гаруй хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 11:57:29

Баян-Өлгий аймагт түр оршин сууж байгаа гадаадын иргэдийн талаар аравдугаар сарын 20-с эхлэн явагдсан тооллогын ажлын дүн гарав.

Уг судалгаагаар гадны арван орны 340 гаруй иргэн энэ нутагт түр оршин сууж байгаа нь тогтоогдсон байна. Тэрчлэн Казахстан Улс руу шилжиж яваад, эх нутагтаа эргээд  ирсэн болон Казахстанаас төрөл төрөгсөддөө ирээд буцаж амжаагүй хуулийн хугацаа (ер хоног) нь хэтэрсэн, аль ч улсын харъяат бус 120 гаруй хүн амьдран сууж байгаа юм байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ