Чөлөөт бөхийн залуучууд, клубүүдийн ДЦАШТ-ий IV байрт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-10 09:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг клубүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн Ираны Тегеран хотноо болж, Монгол Улсын залуучуудын шигшээ баг IV байр эзэлжээ.

Энэ тэмцээнд
11 улсын 13 багийн бөхчүүд халз барилдсан бөгөөд манай баг Хийморь нэртэйгээр дасгалжуулагч Б.Батзоригийн удирдлага дор хүч, ур чадвараа сорьсон юм. Манай бөхчүүд В хэсэгтээ Тажикстаны 'Tajik Air' багийг 8:2, Унгарын 'Budapest SC' багийг 6:4-өөр ялж шөвгийн дөрөвт шалгарсан юм. Улмаар хагас шигшээд АНУ-ын Titan Mercury багт 1:9, хүрэл медалийн төлөө Ираны “Separegan Sari-д 1:9-ээр ялагджээ.

Ийнхүү
Монголын баг хамгийн залуу бүрэлдэхүүнтэй ч өндөр зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, туршлага хуримтлуулаад авсан байна.  Монголын багийн бөхчүүдээс 65 кг-д өрсөлдсөн Т.Тулга дөрвөн удаа /гуравт нь оноогоор цэвэр/ ялж, нэг ч ялагдаагүй бол 57 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Л.Батбаяр, 79 кг-д Г.Төрболд, 125 кг-д М.Лхагвагэрэл нар хүч үзэж тус бүр хоёр ялсан байна.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ