Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-10 00:31:43

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийг 15 байгууллага, 11 сумын 57 төрийн албан хаагч өргөлөө.
Эдгээр төрийн албан хаагчид нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд тэнцэн төрийн захиргааны нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байгаа залуучууд юм.
Тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Төрийн алба гэдэг нэр хүндтэй хэдий ч мэдлэг чадвар, хариуцлагатай байхыг алхам тутамдаа шаарддаг бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаа нь төрдөө андгай тангараг өргөж, амлалт өгч, хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм. Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчмыг чандлан сахиж, төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөрсдийн мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж, төр түмнийхээ төлөө идэвх санаачлагатай, хариуцлагатай, чин шударгаар, өндөр ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн албан тушаалдаа нэр дэвшиж томилогдсон сумдын Засаг даргын Тамгын газрын болон ИТХ-ын удирдах ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ