“Миний эх орон” аялан тоглолт Архангайгаас гараагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 20:30:43

Эко элч дуучин С.Баттулга “Миний Эх орон” аялан тоглолтоо төрөлх Цэцэрлэг хотоосоо эхэллээ.

Улсын филармонийн гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хүү тоглолтын орлогоо найман аймагт “Хайрын төгөл” жишиг цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хандивлах юм байна. С.Баттулгыг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Цэнхэр нутгийн дуудлага”, "Урд тамирын ундарга”, “Аршын суварга ” зэрэг найман зуун орчим төрийн бус байгууллага болон экологийн чиглэлээр эрдмийн ажил эрхэлдэг судлаачдыг  эгнээндээ нэгтгэсэн “Ногоон парламент” иргэний танхимаас “Эко элч” дуучнаар өргөмжлөсөн аж.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл “Ногоон парламент”-ын нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Төв аймгийн Мөнгөн морьт сумын байгаль хамгаалагч н.Гэрлээгийн санаачлагаар Ар халхад жишиг болохуйц  эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл үйл ажиллагаагаа ийнхүү Архангай аймгаас эхэллээ.      

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ