Энэ сард Бөхийн өргөөнд зургаан барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос энэ 12 дугаар сард зургаан барилдааныг Бөхийн өргөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус барилдааныг танилцуулахад, 12 дугаар сарын 9-нд Ардчилсан хувьсгал үүссэний 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, харин 16-нд НМШ болон өсвөр бөхийн ээлжит барилдаан, маргааш өдөр нь Богдхан хайрханы хишиг Улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно.
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 12 дугаар сарын ээлжит барилдаан энэ сарын 23-нд болох бол 24-нд Хан-Хэнтий аварга дэвжээний нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдий 256 бөхийн ээлжит барилдаан, 12 дугаар сарын 29-нд 14 цагаас Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан тус тус зохион байгуулах юм.

Д.Өлзий