Японы эргээс олон тооны модон завь олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-05 12:42:55
ТОКИО. /Киодо/. Солонгосын хойгоос ирсэн байх магадлалтай  29 модон завь, мөн хэд хэдэн хүний цогцос Японы хойд нутгийн эргээс саяхан олдсон гэж Японы Эргийн харуулын алба мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжлав.

Энэ нь Японы эргээс нэг сарын хугацаанд хамгийн олон модон завь олдсон тохиолдол болж байна. 2017 он гарснаас хойш Умард Солонгосынх байх магадлалтай 63 завь олдоод байгаа аж.

Японы албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, хоол хүнсний хомсдолд орсон умард солонгосчууд Япон тэнгисээс загас барих гэж яваад ингэж осолддог бололтой.

Г.Доржханд
Холбоотой мэдээ