Франц “Лалын улс”-ын байрлалд дахин цохилт өглөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-17 15:26:49

ПАРИС. /BBC/. Сири дэх хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн байрлалд Францын нисэх хүчин дахин цохилт өглөө.

Тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдээлснээр, босогчдын түшиц газар болох Ракка хотод цохилт өгсөн байна.

Цохилт өгөх үеэр жихадистуудын бэлтгэл сургуулилтын хуаран болон командын төвүүдийн нэгийг устгасныг Францын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Энэ нь Францын цэргүүд террористуудын байрлалд өгсөн хоёр дахь цохилт юм.

Францын нисэх хүчин Сири дэх “Лалын улс”-ын босогчдын  байрлалд өгч буй цохилтоо үргэлжлүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Мануэль Вальс өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Парист үйлдсэн халдлагын дараа мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт шилжих шөнө Парист цуврал халдлага үйлдсэний улмаас наад зах нь 132 хүн амиа алдаж, 350 гаруй хүн шархадсан юм. Эдгээр халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ