“Хүүхдээс хүүхдэд” арга зүйг багш нарт эзэмшүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-29 22:53:47
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас Дэлхийн зөн ОУБ-ын Арвайхээр ОНХХ-тэй хамтран “Хүүхдээс хүүхдэд” олон улсын заах аргачлалыг 29 сургуулийн 50 гаруй багшид эзэмшүүлж байна.
“Хүүхдээс хүүхдэд” аргачлалыг эзэмшсэнээр суралцах үйл явцад хүүхдийн өөрийн оролцоог чухалчлах, хүүхдэд сурсан мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх боломж олгох, хүүхдийн үзэл бодол, саналыг үнэлэх, хүүхдийн насны онцлогт нийцсэн хүүхэд өөрөө хийж чадах хөгжилтэй аргаар хичээлээ явуулах, хүүхэд бүрийн харилцах, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, багаар ажиллах, бусдыг болон өөрийгөө хайрлах, бусдад туслах зэрэг олон чадваруудыг дэмжин хөгжүүлэхийг ажлынхаа гол арга барил болгодог.
Өвөрхангай аймагт  “Хүүхдээс хүүхдэд” арга зүйн сургалтыг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Харин олон улсын хэмжээнд дэлхийн 70 гаруй улсын ЕБС, СӨББ-д 30 жил тасралтгүй хэрэглэж байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ