Энэ жилийн Улсын сайн малчдад цуулбар гэр бэлэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-29 00:23:22
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг өнгөрсөн жил Тосонцэнгэл суманд үйлдвэрлэсэн цуулбар гэрийг өнгөрсөн жил Улсын аварга малчдад өгөх тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд санал тавьснаар Завхан аймгаас төрсөн зургаа, Говь-Алтай аймгаас төрсөн зургаан Улсын аварга малчинд 12 гэр бэлэглэж байжээ. Энэ жил аймгаасаа төрсөн Улсын аварга малчдад мөн имй гэр бэлэглэхээр болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Тосонцэнгэл суманд үйлдвэрлэдэг энэхүү гэр нь цуулбар унь, хорол тоонотой, таван ханатай цоохор гэр юм. Тосонцэнгэл сум нь модон эдлэл, төрөл бүрийн сийлбэр, хээтэй үндэсний монгол гэр үйлдвэрлэдэг уламжлалаараа улсад нэлээд дээгүүр байрт ордог. Мөн орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах хэрэглэх хэрэглээ, худалдан авалтыг нэмэгдүүлэхээр аймгаас бодлого гарган ажиллаж байгаа юм. 
Тосонцэнгэл сумаас гадна Их-Уул, Тэлмэн, Идэр зэрэг мод ихтэй хэдхэн суманд цуулбар унь, ханатай монгол гэр хийдэг бөгөөд ийм технологи зөвхөн Завхан аймагт л байдаг ажээ. 
Цуулбар гэрийн захиалга энэ жил эрс нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 87 гэр хийж худалдаад байгаа ажээ.
 
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ