Иран, Турктай хамтран терроризмтой тэмцэхэд нэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-17 10:59:04

ПАРИС. /IRNA/. Иран, Турк, Персийн булангийн орнуудтай хамтран Франц улс терроризмтой тэмцэхэд нэгдэх тухай тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд парламентад үг хэлэх үеэрээ мэдэгдлээ.

Баасан гарагийн шөнө Парист болсон террорист халдлага нь хүн төрөлхтөнд үйлдсэн гэмт хэрэг юм. Уг халдлагын дараах Франц улсын аюулгүй байдлын талаар тус улсын парламентын гишүүдэд Ерөнхийлөгч үг хэлжээ.

Терроризмыг дарах ажиллагаанд Москва, Вашингтонтой хамтрах асуудлаар Орос, АНУ-ын Ерөнхийлөгчтэй удахгүй уулзана гэж тэрбээр хэлэв. Мөн дараагийн долоо хоногт Сири дэх “Лалын улс”-д өгөх агаарын цохилтоо эрчимжүүлнэ гэж Олланд нэмж хэлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ