Аймгийн Улаан загалмайн хороо Халамжийн шинэ өргөөтэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Улаан загалмайн хорооны түүхт 60 жилийн ойд зориулан бүтээсэн Халамжийн өргөө ашиглалтад орлоо. Британи болон Японы улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр нийт 45 сая төгрөгийн өртөгөөр байгуулсан тус өргөө нь 77 м.кв, гурван өрөөтэй. Өргөөнд өдрийн халамжийн үйлчилгээ, сургалт сурталчилгааны ажлууд явуулна.
Өргөө нь монгол гэр бүхий загвартай, орчин үеийн Канад технологиор хийгдсэн, шалнаасаа халдаг. Ажил, үйлчилгээ явуулах гурван өрөөнөөс гадна дотроо 00, душьтэй.
“Яг одоогоор өргөөнд маань халамжийн үйлчилгээ явагдаж байгаа. Манайх сүүлийн дөрвөн жил өдрийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгийнхэнд үзүүлж байна. Эдгээр иргэд маань ч гэсэн өөрсдийн гэсэн ийм сайхан тохилог байртай болсондоо их баяртай байгаа. Энэ жилийн хувьд 12 сар хүртэл халамжийн үйчилгээ явагдаад дуусна. Үүнээс хойш бид өргөөгөө сургалт сурталчилгаа болон бусад үйл ажиллагааны зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна” хэмээн аймгийн УЗХ-ны дарга Т.Содномцэрэн хэллээ.
Халамжийн өргөөг барьж ашиглалтад оруулсан нь УЗХ-ны хамт олны 60 жилийн ойгоо угтан хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг юм. Мөн ойгоо угтаж, Цайрт минераль ХХК-ийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өөрийн хуучин байрандаа засвар хийж, материаллаг баазаа сэлбэжээ. Тус байр нь нэгдсэн халаалтанд холбогдоогүй учир дулааны улиралд ашигладаг юм.

Т.Одончимэг