Эрчим хүчний уламжлалт технологийг эвдэх шинэ санааг уралдуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газраас “Шинэ санаа - Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн болон төслийн уралдаан зарлаж буйгаа сэтгүүлчдэд мэдээллээ.
Нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтыг нэмэгдүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжин ажиллах зорилгоор дээрх уралдааныг зарлаж буй аж.
Тодруулбал тус уралдааныг Сэргээгдэх эрчим хүчний төсөл, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн гэсэн үндсэн хоёр чиглэлээр шалгаруулах юм байна. Уралдаанд ирүүлэх бүтээлд эдийн засгийн үр ашигтай, зах зээлд нэвтрүүлэх боломж, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх шийдэл, Эрчим хүчний уламжлалт технологийг сэргээгдэх эрчим хүчний технологиор орлуулах төсөл бүтээгдэхүүний шинэ санааг тусгах шаардлага тавьжээ. Уралдаанд оролцох бүтээлийг Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газарт 12 дугаар сарын 6-ныг дуустал хүлээн авах аж.
Дашрамд дурдахад тус уралдаанд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ахмад, оюутан залуус оролцох боломжтой юм байна.

Б.Заяа