АН-ын бүлгийн хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-27 10:33:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийх хуваарьтай ч хойшлуулжээ.
Тус бүлгийн гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул ирэх лхагва гарагт хурлаа хийхээр төлөвлөсөн байна. Монгол Ардын намын бүлгийн хувьд одоогоор хуралдаанаа зарлаагүй байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр уг бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
Б.Туул
Холбоотой мэдээ