Марафонч Ц.Бямбажав Ази тивийн АШТ-ий хүрэл медалийн эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-27 09:38:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Дунгуан хотноо марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнээс манай улсын марафонч Цэвээнравдангийн Бямбажав хүрэл медаль хүртсэн байна.

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас хоёр марафонч хурд, хүчээ  сорьсон юм. ОУХМ Ц.Бямбажав хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоож 2:16:14 секундын амжилтаар хүрэл медаль хүртлээ. Харин Чулуунхүүгийн Шинэцэцэгийн хувьд 2:41:57 амжилтаар шилдэг наймд багтан оржээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ