Дарьганга сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-24 16:03:45
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг угтан Дарьганга сумын ЗДТГ, ИТХ хамтран сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулж байна. Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад сурталчлах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус тэмцээнд Дарьганга сумын 20 гаруй шатар сонирхогч иргэн оролцож байна.

“Тэмцээнийг Монголын шатрын холбооны дүрмийг баримтлан, тусгай системээр зохион явуулж, эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд аваргуудаа тодруулах юм. Цаашид орон нутгийн шатрын клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар зохион байгуулагчид ярилцаж байгаа. Мөн энэхүү тэмцээнээ уламжлал болгон зохион байгуулж, ирэх жилээс нас харгалзахгүйгээр бүх насны иргэдийг харуулна” хэмээн Дарьганга сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Батболд хэллээ. 

Сумын аварга шатарчин маргааш тодорно.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ