Оройн цагаар нийтийн тээвэрт 99 автобус нэмэлтээр үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оргил ачааллын үе эхэлж буйтай холбогдуулан өглөө, оройд явах автобусны тоог нэмлээ хэмээн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 87 чиглэлд 937 тээврийн хэрэгсэл нийслэлчүүдэд үйлчилж буй бөгөөд дунджаар өдөртөө 600-700 мянган зорчигч тээвэрлэж буй аж.
Улмаар замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан үйлчилгээний автобус хоорондын зай холдон, хүлээгдлийн хугацаа нэмэгдэж, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх гэх мэт батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх зэрэг асуудал үүсч буй албаныхан хэллээ.
Тодруулбал өглөөний оргил ачааллын үед буюу 07:25-07:40 цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй таван цэгээс Саппоро, 3-р эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, Долоон буудал гэсэн 6 чиглэлд тус бүр нэг автобус нэмж явуулж эхэлжээ. Мөн оройн оргил ачааллын үед, 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн байна. Тухайлбал найман аж ахуйн нэгж байгууллагын 17 чиглэлийн 57 тээврийн хэрэгслийг өдрийн цагт цонхлуулж, оройн ачаалалтай цагаар 20 гаруй чиглэлд дунджаар 99 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх хуваарийн зохицуулалт хийсэн байна.
Ингэснээр, орой 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 73-аар нэмэгдүүлж 855 автобус,
21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 91-ээр нэмэгдүүлж 670 автобус, 22:30 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 49-өөр нэмэгдүүлж 310 автобус тус тус ажиллахаар төлөвлөлтийг хийж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Мөн иргэдийн санал хүсэлтээр хот орчмын болон алслагдмал 20 гаруй чиглэлд өглөөний гарах цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах зохицуулалт хийсэн байна.
Ажлын өдрүүдэд оройн 18:10-19:50 цагийн хооронд хотын төвийн ачаалал ихтэй МУБИС, Мөнгөн завъяа, Ард кино театр, Ионсей эмнэлэг зэрэг цэгүүдээс 20-30 минутын давтамжтайгаар хотын захын 7 чиглэлд тус бүр 4 автобус явуулах төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангажээ.
Энхтайваны өргөн чөлөөний дагуу автобусны нэгдүгээр эгнээ болон бусад ачаалал ихтэй авто замуудад нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангах үүднээс Замын Цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран тус газрын автотээврийн хяналтын улсын байцаагчид хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлээд байна хэмээн албаныхан хэллээ.

Б. Заяа