Арваннэгдүгээр сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-11-23 08:52:00
09.00 цагт “Blue Sky” зочид буудалд "Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье" сүрьеэгийн эсрэг үндэсний хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээ болно.

09.30 цагт ЦУОШГ-т "Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл" хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Хvvхдийн номын ордон”-д "Монгол бичгийн их хvн Сономбалжирын Буяннэмэх" эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт НҮБ-ийн байранд Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг БОАЖЯ-нд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

10.00 цагт “Корпорэйт Конвейншн Центр”-т Уул уурхайн бус экспортлогчдын үндэсний чуулган болно.

11.00 цагт Монголын театрын музейд “Монголын театрын дээд боловсрол-60” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол улсад орчин цагын архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн талаар Архивын ерөнхий газраас мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын Үндэсний музейд “Сэтгүүлчдэд нээлттэй музей” арга хэмжээ болно.

11.10 цагт УДБЭТ-т “Дуурийн ододтой уулзах өдөрлөг” болно.

12.00 цагт МҮОНРТ-ийн байран тус телевизийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

12.00 цагт Нээлттэй нийгэм форумд иргэний нийгмийн байгууллагууд Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн дүнгээ танилцуулна.

12.00 цагт МЗХ-нд “Хөдөлмөр Нэмье” хөдөлмөрийн яармаг болно.

12.00 цагт Уран зургийн галерейд "Шинжлэх ухаан-технологи-инноваци-2017" үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэнд шагнал гардуулах ёслол болно.

13.00 цагт Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгт цахим ертөнц дэх "Сайхан бүсгүй" группын гишүүдийн барьж, тохижуулсан цэцэрлэгийн өргөтгөлийн ашиглалтад хүлээн авах ёслол болно.

14.00 цагт Үндэсний хөгжлийн газарт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзана.

15.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Матад түншлэл-2017” форум болно.
Холбоотой мэдээ