Улиастай сумын ЗДТГ иргэдээс ирүүлсэн 186 албан бичигт хариу өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-22 17:31:30

Завхан/МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын ЗДТГ-аас 620, багийн ажлын албадаас 4800 тодорхойлолт, 56 архивын лавлагааг иргэдэд гаргаж үйлчилжээ.
Улиастай сумын ИТХ, ЗДТГ-т иргэдээс  436 өргөдөл хүсэлт ирснээс 365 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж 71 өргөдлийг шийдвэрлэхээр судлаж, өргөдөл гомдлын  шийдвэрлэлт 84 хувьтай байгаа талаар Улиастай сумаас мэдээллээ. Харин байгууллагын  албан хэрэгт 468 албан бичиг  бүртгэгдсэнээс  хугацаатай албан бичиг 198 ирсний  186 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж 12 албан бичгийн  шийдвэрлэх хугацаа  хүлээгдэж  биелэлт  94 хувьтай байгаа ажээ. Хүний нөөцийн удирдлагын систем төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний программд өөрийн болон харьяа байгууллагын 635 албан хаагчийн  цогц мэдээллийг оруулж бүрэн цахимжуулжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ