Ээлжит 9 дүгээр хуралдааны товыг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:13:47

Ховд  аймгийн Засаг даргын саналыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж тогтоол гаргалаа.

Тогтоолд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд Ховд хотод хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Хуралдаанаар   Аймгийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, тодотгол хийх тухай, Орон нутгийн татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай,  Аймгийн ИТХ-ын 2015 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл, Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2015 оны  хэрэгжилтийн дүн, 2016 оны зорилтын  тухай хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ