Халаалтын 6-р хэсэг энэ сарын 20-нд ашиглалтад орно

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 17:10:28

Төв Чандмань ДЭХГ-ын харъяа шинэчлэн засварлах ажил 80 хувьтай байна. Одоогоор гадна шугам сүлжээ  дуусч, тогоо, туслах тоноглол, насас, тоног төхөөрөмжийн угсралт үлдсэн ба 11 сарын 20 гэхэд бүрэн дуусах аж.

Халаалтын зургаадугаар хэсгийг ашиглаад 50-аад жил болж байна. 2010 онд Мэргэжлийн хяналтын байгууллага ашиглах боломжгүйн дээр айл өрх, аж ахуйн нэгжтэй ойр оршдог тул нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн ч хөрөнгө мөнгөний боломж хүрэхгүй байсаар өдийг хүрсэн байна. Эндээс 17037 м3 талбай бүхий13 байгууллага,  185 өрх дулаан авдаг. Ирэх жилээс цар хүрээгээ улам тэлж, зургаадугаар багийг дулаанаар хангана хэмээн албаныхан мэдээлэв.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ