Шугам сүлжээний угсралтын ажил дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 17:06:04

Баянхонгор аймгийн Баянхонгор сумд Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын "МОН-2301" төслийн хүрээнд 3.2 тэрбум төсөвт өртөгтэй ажлыг “ЧММ” ХХКомпани гүйцэтгэхээр шалгарч хийж буй. 

3 дугаар багт 1510 м бохир, 865 м дулааны хос, цэвэр усны шугам, ус дулаан дамжуулах төвийн барилгын ажлыг Хот байгуулалтын “МОН-2301” төслийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө  оруулалтаар “Сан констракшн” ХХК, Туслан гүйцэтгэгчээр “Чандмань-Баянхонгор” ХК шалгарч шугам сүлжээний угсралтын ажлыг бүрэн дуусгаад байна.

Мөн 9 дүгээр багт бохир усны 1300 м шугамын ажлыг Хот байгуулалтын “МОН-2301” төслийн хөрөнгө  оруулалтаар шугам сүлжээний угсралтын ажлыг хийж дуусгаад байгаа аж.

Энэхүү ажлын хүрээнд гэр хорооллын гадна усан хангамжийн 9.2 км магистрал шугам, ариутгах татуургын 2.3 км шугам, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэн байна. Мөн ус түгээх байр 5-г шинээр барьж, цэвэр усны эх үүсвэрийн гүний худгийн 2 барилгын засвар, Насос, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хлоржуулах барилга шинээр барих ажлыг хийжээ. Түүнээс гадна 1000 м3 багтаамжтай 2 ш  резорвуар шинээр байгуулах, хуучин 9 ш ус түгээх байрыг засварлаж цэвэр усны шугамд холбосон байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ