Орон нутгаас 1,6 тэр бум төгрөг худалдан авалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-18 10:54:46
Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Засаг даргын өнгөрсөн онд аймгийн нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдад өөрийн аймагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, дотоодын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн иргэдийг ажиллах хүчээр авч, ажлын байрыг нэмэгдүүлж ажиллах уриалга гаргасан юм.
Бараа ажил үйлчилгээний худалдан авалтад орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн стандартын шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг ашиглаж, бизнесийг дэмжих уриалга хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд орон нутгаас 1,6 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээллээ.
Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлаг болон төрийн байгууллагууд бичгийн хэрэгсэл, хүнс, өргөн хэрэглээний бараа, барилгын материал, бусад аж ахуйн худалдаа, нүүрс түлээ зэргийг орон нутгийнхаа 70 гаруй аж ахуйн нэгжүүдээс тогтмол худалдаж авч байгаа аж. Орон нутгийн зах зээлд байдаггүй эм, эмнэлгийн хэрэгсэл, авто машины сэлбэгээс бусад бүх төрлийн худалдан авалтыг орон нутгаасаа хийх бодлого баримталж бизнес эрхлэгчдээ дэмждэг тогтолцоо бүрдлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлого хариуцсан мэргэжилтэнүүд дүгнэсэн байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ