Засгийн газрын хуралдаанаар 9 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-16 14:54:16

Монгол Улсын Засгийн газрын 64 дэх ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно. 

Уг хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэх бөгөөд үүнд Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр батлах, Вируст гепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр батлах, Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкин дахь Монголын талын хувь хөрөнгийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх тухай зэрэг асуудал багтсан байгаа юм. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн батлах, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын санхүүжилтийн тухай болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай хэлэлцэх юм байна. 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ