ЦДБЭЧ ЮНЕСКО-н батламж гардаж авлаа

ВИДЕО МЭДЭЭ
photo_user@montsame.mn
2017-11-17 12:37:10

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга нь 85 жилийн түүхт ойн босгон дээрээ ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 соёлын биет бус өвийн батламжуудыг цогцоор нь хүлээж авч байгаа анхны урлагийн байгууллага боллоо.

Эдгээр соёлын биет бус өвүүдээс цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид 10-ыг нь уран бүтээлдээ тусган монголын ард түмэн, батлан хамгаалах зэвсэгт хүчиндээ, урлаг соёлоор үйлчилж түгээн дэлгэрүүлдэг билээ.

  1932 оны 12 Дугаар сарын 12-ны өдөр уран бүтээлийнхээ анхны тоглолтоо толилуулсанаар одоогийн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхэн замнал эхэлсэн билээ.

     Тус Чуулга нь 1945 оны чөлөөлөх дайны талбарт цэрэг, дайчид чөлөөлөгдсөн нутгийн иргэдэд урлагаар үйлчилсэн цорын ганц урлагийн байгууллага бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй, бие даасан уран бүтээл туурьвиж улсын болон олон улсын чанартай соёл урлагийн томоохон арга хэмжээнд голлох үүрэгтэй оролцож ирсэн билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд