Тоглоомон танк худалдаалж байсан нь үйлчлүүлэгчдийн дургүйцлийг хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-16 17:24:59
МОСКВА. /РИА Новости/. Украины Киев хотын нэгэн их дэлгүүрт Оросын билгэдэлтэй тоглоомон танк худалдаалж байсан нь тус хотын үйлчлүүлэгчдийн дургүйцлийг хүргэсэн талаар РИА Новости агентлаг мэдээлэв.   

Украины “Обозреватель” /"Тоймч"/ хэвлэлд мэдээлснээр, Украины нэгэн телевизийн хөтлөгч Андрей Булгаров ийм барааны талаар анхлан фэйсбуук хуудастаа онцлон тэмдэглэжээ.

Оросын “Арматур” танктай адилхан тоглоомон танкууд манай хотод ороод иржээ гэж Андрей Булгаров Фэйсбуук хуудастаа тэмдэглээд, дэлгүүрийн эзэнтэй тулж ажиллаж учрыг нь олохыг уриалжээ. 

Хожим нь тоглоомон танкуудыг хураасан тухай дээрх их дэлгүүрийг эзэмшдэг Fozzy Group компанийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ