“Шилдэг жүдо-2017” тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-16 15:21:54
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор анх удаа “Шилдэг жүдо-2017” тэмцээнийг энэ сарын 24-26 өдрүүдэд Зуунмод суманд зохион байгуулна.

Монголын Жүдо бөхийн холбооны “Шинэ менежмент” хөтөлбөрт тусгасан аймаг бүрийг жүдо бөхийн тэмцээнтэй болгох, хөдөө орон нутагт жүдо бөхөөр хичээллэж буй хүүхэд, залуучуудыг улсын чанартай  уралдаан тэмцээнд оролцуулж, харилцан бие биеэс нь туршлага судлуулж, тамирчдын барилдааны ур чадварыг дээшлүүлж, залгамж халааг бэлтгэх зорилтыг ажил хэрэг болгох зорилгоор аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын ивээл дор “Шилдэг жүдо-2017” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 
Тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн холбоо, “Дэлхийн Зөн” Төв ОНТ, “Шилдэг жүдо” клубээс хамтран зохион байгуулна.
Тэмцээнд хөвгүүд -27-оос +90 кг хүртэл нийт 14 жинд, охидоос -32-оос +70 кг хүртэл 10 жинд өрсөлдөнө.  Тэргүүн байр 300 мянга, хоёрдугаар байр 200 мянга, гуравдугаар байр 100 мянган төгрөгийн шагналтай гэж тэмцээн зохион байгуулагчид мэдэгдэв. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ