Багш нар зөөврийн компьютеруудаа гардав

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 14:18:41

БСШУЯ-ны “Шинэ зууны боловсрол” хөтөлбөрийн хүрээнд багш нэг бүрийг зөөврийн компьютертой болгосоноо 11 сарын 12-нд гардууллаа.

Аймгийн хэмжээнд 1081 ширхэгийг ирүүлснээс 795 ширхэгийг багш нар,285 ширхэгийг мэдээлэл зүйн кабинетуудад тараана. Аймгийн Засаг дарга Д.Баярбат Зуунмод сумын дөрөв, тав,Хүмүүн цогцолбор сургуулийн багш нарт хандаж,хэлсэн үгэндээ “Шинэ зууны боловсролтой иргэдийг төлөвшүүлэхийн тулд бид өөрсдөө шинэ зууны боловсрол, техникийг бүрэн дүүрэн эзэмшсэн байх ёстой.Та бүхний  сургалтын орчин нөхцөл сайжирснаар хүүхэд нэг бүрийн хичээл, зүтгэл улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв. Боловсрол, соёлын газрын мэдээлж буйгаар сум бүр зөөврийн компьютеруудаа хүлээн авчээ.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ