Газрын тухай мэдээллийг цахимаар авах боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх зорилтын хүрээнд иргэд газрын тухай мэдээллийг интернет ашиглан цахимаар авах боломжтой Лэнд менежер программ нэвтрүүллээ.
Энэхүү программ нэвтэрснээр газартай холбоотой бүхий л үйл ажиллагаа цахимаар явагдах учир баримт бичиг бүртгэл, мэдээ тайлан хууль эрх зүйн хүрээнд түргэн шуурхай явагдах, үндэсний хэмжээнд лавлагаа мэдээллээр үйлчлэх зэрэг олон давуу талтай аж. Мөрөн суманд тус программыг энэ оны дөрөвдүгээр сараас ашиглаж эхэлсэн бол ирэх сарын 6 гэхэд аймгийн 22 сум 1 тосгонд нэвтрүүлэх гэнэ. Байнгын хэл ам дагуулж байдаг газар олголт, газрын дуудлага худалдаа, газрын наймаа зэрэг асуудлууд тус программ нэвтэрснээр иргэдэд ил тод нээлттэй болж өөрийн сонирхсон газартай холбоотой мэдээллийг цахимаар авах боломж бүрдэх ач холбогдолтой ажээ.

Б.Гантуяа