Сураггүй болсон иргэний цогцсыг Хөвсгөл нуураас олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 11:40:10

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт 11 сарын 11-ий өдрийн 19:03 цагт сураггүй болсон иргэн Хөвсгөл нуурт орсон байж болзошгүй гэсэн дуудлага ирсний дагуу газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг эхлүүлж 2015.11.12-ны өдрийн 09:21 цагт Хөвсгөл нуурын уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн 27 настай Л энэ сарын 5-нд “Машинаа гараждаа тавьчихаад ороод ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Тус иргэний автомашиныг 2015.11.11-ний өдрийн 13:00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээрээс цагдаагийн ахлагч О эзэнгүй байхыг олж аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ