Арваннэгдүгээр сарын 16-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2015-11-16 09:17:35

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.

09.00 цагт Монголын Энтрепренёруудын нэгдсэн чуулган Чингис зочид буудалд болно.

09.30 цагт Нийслэлийн хөдөлмөрийн чуулган "Влю скай" цамхагийн хурлын танхимд эхэлнэ. 

10.00 цагт “Хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх эрх зүйн шинэтгэл” үндэсний сургалт, хэлэлцүүлэг "КEMPINSKI" зочид буудлын хурлын зааланд болно.

10.00 цагт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх "Ард Нийтийн Хурал" МҮЭСТО-нд болно. 

11.00 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ, Хөх Монгол Бүлгэм, "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн ажилчид хамтран "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт УДБЭТ-ын уран бүтээлчид  БНСУ-ын Сөүл, Тэжон, Пусан хотод "Монголын гала" тоглолт хийх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Эрүүл мэнд спортын сайд болон тус салбарын талаар АНГДХолбооноос "Монголньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

18.00 цагт "Мэдрэхүйн хэлхээс" үзэсгэлэнгийн нээлт "Blue moon" арт галерейд болно.

Холбоотой мэдээ