АПЕК-ийн удирдагчид хамтарсан тунхаг бичиг гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-12 10:59:20
ДАНАНГ. /Киодо/. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн гишүүн эдийн засгуудын удирдагчид Вьетнамын Дананг хотноо хоёр өдөр яриа хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан тунхаг бичиг гаргалаа гэж "Киодо" агентлаг мэдээллээ.

Бямба гарагийн орой гаргасан уг тунхаг бичигт дурдсанаар, АПЕК-ийн гишүүн болох Ази-Номхон далайн бүс нутгийн 21 улс орон болон засаг захиргааны тусгай бүс нь бүс нутагт чөлөөт бөгөөд нээлттэй худалдаа хийж, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. Мөн шударга худалдааг эрхэмлэж, хөрөнгө оруулалтын боломжуудыг өргөтгөхөөр АПЕК-ийн гишүүд тохиролцсон байна.

АПЕК нь чөлөөт, нээлттэй, шударга, ил тод бөгөөд олон талт худалдааны системийг дэмжихийн сацуу гаалийн тарифаар дамжин худалдааг ивээх бодлого баримтлагчидтай тууштай тэмцэх болно  гэж хамтарсан тунхаг бичигт цохон тэмдэглэжээ.

Ирэх онд АПЕК-ийн дээд хэмжээний Папуа Шинэ Гвиней улсад болно.
Г.Доржханд
Холбоотой мэдээ