Өнгөрсөн 10 дугаар сарын шилдэг тамирчинг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-09 14:58:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 10 дугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт таван тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлсэн байна.

Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг хоёр дахь сардаа дараалан сарын шилдэг шалгаруулалтанд нэр дэвшлээ.

Мөн наймдугаар сарын шилдэг тамирчин, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Д.Сумъяа болон Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнуулсан Д.Одбаяр нар Абу Дабигийн их дуулгад түрүүлсэн амжилтаараа энэ сарын шалгаруулалтанд өрсөлдөнө.

Жүдогийн залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн болон Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн хүндийг өргөлтийн тамирчин Г.Анужин нар 10 дугаар сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшлээ.

Д.Өлзий
 
Холбоотой мэдээ