Ирэх оны төсвийг өнөөдөр батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-09 10:48:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас ирэх оны төсвийг батална.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд манай улс ирэх оныхоо төсвийг хэлэлцэн баталдаг. Өнгөрсөн 7 хоногт нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийгээд буй. Иймд чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2018 оны төсвийн бусад шатны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна. Мөн хуралдаанаар төсөв дагаж орж ирсэн бусад хууль тогтоолын шат шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Түүнчлэн 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нь. Тус хоригийг байнгын хороодоор хэлэлцэхэд "Хүлээж авах боломжгүй" хэмээн үзсэн. Ардчилсан намын зүгээс нэг удаагийн урамшуулал болгож, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохын оронд ирээдүйд хөрөнгө оруулах нь оновчтой хэмээн үзэж, хоригийг дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа юм.

 
Б.Туул
Холбоотой мэдээ