УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-08 09:18:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, ирэх оны төсөв, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товложээ.

Түүнчлэн Эдийн засгийн байнгын хороо хуралдах аж.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ