Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, "Ерөнхийлөгч хоригоо төрийн албан хаагчдад олгохоор болсон 55 тэрбум төгрөгт тавьж байна уу эсвэл илүү төвлөрсөн 400 тэрбум төгрөгт тавив уу. Ер нь аль зардалд хориг тавив" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, "55 тэрбум төгрөгийг хэрхэвч тарааж болохгүй. Төсвийн тухай хуулиа мөрддөг байх нь зүйтэй. Орлого олохын хэрээр зардлаа нэмэгдүүлдэг байж болохгүй. Гэнэт орлого олж болно, тэгвэл тогтворжуулалтын санд төвлөрүүлдэг байх ёстой" гэсэн тайлбарыг хийв.
Түүнчлэн тэрбээр, "2008-2012 онд бид уул уурхайгаас олсон мөнгөө зүгээр зарчихсан. Одоо энэ алдаагаа давтах гээд байна. ны сүүлчээр төсөвт орж ирсэн илүүдэл орлого бол уул уурхайн баялгийн үнийн өсөлттэй холбоотой. Өмнөх алдаагаа давталгүй УИХ шинэ жишиг тогтоох хэрэгтэй" гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байсан юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мөн, "Он гараад бид Чингис бондын төлөлтийг хийнэ. Илүүдэл 499 тэрбум төгрөгөөрөө Чингис бондын төлөлтөд зарцуулах хэрэгтэй. Бондыг бондоор төлөхийн оронд бид дотоодоосоо энэхүү төлөлтийг хийвэл олон улсын санхүүгийн зах зээлд манай улсын нэр хүнд өснө. Дараа дараагийн авах бондын хүү ч буух болно" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, "Нэг удаа 300 мянган төгрөг тараахын оронд эмч, багш нарын цалингийн сүлжээг нэмэх хэрэгтэй. Эсвэл сургууль цэцэрлэгийг нэмж баримаар байна. Илүү мөнгөө бид эдийн засгийн үр ашигтай хөтөлбөрт зарцуулдаг болох хэрэгтэй" гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, "ОУВС-тай төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаар тохирсон. Бид олдсон дээр нь төрийн албан хаагчдадаа эл мөнгийг олгох нь зүйтэй" гэсэн юм.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагагүй" гэж үзлээ.

Б.Туул