Эрдэнэбүрэн суманд 46,6 сая төгрөгийн 7 төрлийн ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 21:34:40

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  15 төрлийн  / 113,1 сая төг/ худалдан авах ажиллагаанаас   2015 оны эхний хагас  жилд  46,6 сая төгрөгийн 7 төрлийн  ажил, бараа үйлчилгээг  хийж гүйцэтгэхээр  гүйцэтгэгчтэй гэрээ байгуулжээ.

Эдгээр ажлуудаас Баянголын замын эвдэрсэн хэсгийг засварлан Цэцэрлэгийн хүүхдийн амралт, чөлөөт цагийн талбай байгуулж, Эрүүл мэндийн Төвийн хашаа шинэчилжээ.

Мөн суманд  цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хог тээврийн техник хэрэгсэлтэй болж,  Шар харганы худаг засварлах ажил, үйлчилгээг бүрэн хийжээ.

Дээрх ажил, үйлчилгээ, төсөл арга хэмжээнд  нийт 34,5 сая төгрөг санхүүжүүлсэн бөгөөд нийт 15  төсөл хөтөлбөрөөс 7 төрөл нь гэрээ байгуулагдан 46,7 хувьтай  хэрэгжиж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ