Б.Алтанбаярыг "Шударга журам" медалиар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ . Дорнод аймгийн ИТХ-ын ажилтан Б.Алтанбаяр гэх залуу зургаан настай хүүхдийн амийг өнгөрсөн есдүгээр сард аварсан сайн үйлсийн эзэн болсон. Тэрбээр усанд автсан муу усны үмхий нүхэнд унаж трубанд тээглэсэн бяцхан жаалыг татаж гаргасныг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шударга журам" медиалиар шагнав
Усанд унасан хүүхдийн эгч нь яах учраа олохгүй уйлж зогсоход нь Б.Алтанбаяр бохирын ус руу шууд үсрэн орж хүүгийн амийг аварчээ.Түүний энэ гавьяаг төр засгаас үнэлж, иргэний үүргээ биелүүлж, эрдэнэт хүний амь аварсанд талархан “Шударга журам” медалиар шагнасныг орон нутгийн удирдлагууд гардуулан өгөв.
Ж.Батсайхан