Москвад тэтгэвэр, тэтгэмж нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-11-01 17:19:45
Москва /МОНЦАМЭ/.Эдийн засгийн байдал сайжирсантай холбогдуулан Москва хотын дарга Сергей Собянин нийслэл хотын ахмадуудын  тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх шийдвэр гаргалаа.
 Хотын даргын энэхүү шийдвэрээр ирэх 1 дүгээр сараас эхлэн тус хотын тэтгэврийн доод хэмжээ 21 хувиар нэмэгдэж 17 мянга 500 рубль болох юм. Ингэснээр ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, 10-аас доошгүй жил тус хотод оршин суугаа хөгшчүүлийн тэтгэвэр 3000 орчим рублиэр нэмэгдэх ажээ.
 Түүнчлэн сар бүр бага орлоготой өрхийн хүүхдийн тэтгэмж 3-6 дахин нэмэгдэж 10-15 мянган рубль болох бол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг хоёр дахин нэмнэ. 
Үүнээс гадна ЗХУ-ын баатрын сар бүрийн тэтгэмж 9 мянган рублиэр, ахмад дайчдын тэтгэмж 5 мянган рублиэр нэмэгдэх бол, ЗХУ-ын гавьяат,  ардын жүжигчид сар бүр 30 мянган рублийн нэмэлт тэтгэмж авах боллоо.
 
Л.Нандиа
Холбоотой мэдээ