Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-11-01 16:37:47

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв.

Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяа Олимпийн төрлийн спорт болох жудо бөхийн төрлөөр 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байсан юм. Мөн самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний 3 удаагийн аварга болж байжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд