Тэмээтэй аялагчид замдаа гарлаа

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-30 14:46:47

Б.Байгалмаа гэх Монгол бүсгүй мөрөөдлөө биелүүлэх аялалдаа гарахад бэлэн болжээ. Түүний “МОНГОЛ БҮСГҮЙН МӨРӨӨДӨЛ-STEPPES TO THE WEST” аяллын нээлт өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Тэрээр энэхүү аяллаа “Эх орноо сурталчилсан, түүх соёлоо таниулсан, монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, монгол хүний онцлогийг харуулсан түүхэн аялал болно” хэмээн найдаж байгаа юм байна. Б.Байгалмаагаар ахлуулсан тус аяллын бүрэлдэхүүнд таван орны найман хүн багтаж байгаа бөгөөд тэд 12,000 орчим км замыг зөвхөн тэмээтэй гурван жил туулахдаа 15 улсаар дайрах ажээ. Б.Байгалмаа Монгол улсын Алтай таван богдын оргил, Хорьдол сарьдаг, Сутай хайрхан, Асралт хайрхан цаашлаад Альпийн нурууны ноён оргил Эльбрус, Африкийн хамгийн өндөр уул Клемэнжаро зэрэг ноён оргилуудад Монгол улсынхаа төрийн далбааг мандуулж явсан туршлагатай уулчин төдийгүй дэлхийн 28 улсад аялсан бүсгүй юм. Тэднийг аян замдаа эсэн мэнд явж зорьсон хэргээ амжилттай бүтээгээд эх орондоо эргэж ирэхийг бэлгэдэн монгол ээжүүд сүүн цацлаа өргөн үдлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд