Н.Байгалмаа: Лондон хүртэлх 12 мянган км замыг тэмээгээр гурван жил туулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Англи, ХБНГУ, АНУ-ын долоон аялагч Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг туулах тэмээт аяллын нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Тэд ирэх сарын 05-нд Туул голын эргэ орчмоос хөдлөх бөгөөд ойролцоогоор гурван жил зарцуулна хэмээн тооцжээ. Аяллын багийн долоон гишүүний гурав нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй бөгөөд дэлхий даяар 4-18 жил явган аялсан туршлагатай.
Аяллын ахлагч Н.Байгалмаатай уулзаж цөөн хором ярилцлаа.
- Монголоос Европ тив хүртэл тэмээгээр аялах өвөрмөц санаа танд хэрхэн төрсөн бэ?
-Би 2008 оноос хойш аялал жуулчлалын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Тиймээс аялал миний амьдралын нэгээхэн хэсэг болсон. Одоогоос 6 жилийн өмнө манай аяллын гол гишүүн Карл Бушбейтэй танилцаж, түүний өмнөх аяллуудын талаар ярилцаж байхдаа энэ санаа төрсөн.
-Аяллын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Маш олон ач холбогдолтой. Нэгдд, Монголынхоо түүхэн замаар дахин явж өөрийн нэрээ үлдээх юм. Хоёрт, Олон улсад эх орноо, хоёр бөхт тэмээгээ сурталчлах боломж бүрдэнэ. Би өмнө нь 20 гаруй орноор аялсан. Манай орныг мэдэх хүмүүс ховор тааралдсан.
- Яагаад заавал тэмээгээр аялахаар шийдэв?
-Бидний өвөг дээдэс тэмээгээр нүүдэллэж, тэмээн жин тээж ирсэн уламжлалтай. Түүнээс гадна хоёр бөхтэй тэмээ нэг бөхтэй тэмээснээс туулах чадвар сайн. Мөн тэмээ гурван cap ус, хоолгүй амьдарч чаддаг. Тиймээс тэмээгээр аялах нь хамгийн зөв гэж үзсэн. “Монголын тэмээн холбоо”-ноос холын аялалд 4-5 насны тэмээ хамгийн тохиромжтой хэмээн зөвлөсний дагуу Өмнөговь аймгийн Ханын Хэцийн хүрэн үүлдрээс 10 тэмээ сонгосон.
-Аяллын багийн гишүүдээ танилцуулна уу?
-Хол аялах тул маш сайн ойлголцдог баг бүрдэх хэрэгтэй. Бидний аялал 15 орноор дайран өнгөрөх тул гадаад аялагчдыг эгнээндээ нэгтгэх нь зөв гэж үзсэн. Аялалд надаас өөр Монгол хүн байхгүй. Гадаад аялагчид тэмээ унахгүй. Зөвхөн майхан болон бусад тээшээ ачаад хөтөлж явах юм. Тэд бол явган аялагчид учраас тэмээ унах нь өөрсдийнх нь аяллын чиглэлийг өөрчлөнө хэмээн үзэж байгаа юм. Харин Монгол хүн гэдэг утгаараа би тэмээ унана. Тиймээс аяллын хугацаагаа ч явган аялагчдын туулах чадвараар тооцсон. Өдөрт хамгийн ихдээ 30 км зам туулна гэж тооцож байгаа. Ингэхдээ нийслэлээс хөдлөөд Монголын хилийг давах хүртэл гурван сар зарцуулна. Энэ хугацаанд Монголын өвөл болж, эд хүйтэрнэ. Монголын өвлийг амжилттай давж чадвал бусад орны цаг агаарыг даван гарахад харьцангуй хялбар гэж үзэж байгаа.
-Аяллын маршрутыг сонирхуулна уу?
-Маршрутын хувьд хуучны торгоны замын маршрутаар явна. Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг зам байсан. Италийн аялагч Марко Поло ч энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан түүхтэй.
-Урт хугацааны аялалд маш их зориг, тэвчээр шаардана. Сэтгэл санаагаа хэрхэн бэлтгэсэн бэ?
-Олон сар хээрээр гэр хийж явна гэдэг хэцүү. Ер нь бол олон сар, жилээр аялах нь “хагас галзуу” хүний л хийх ажил. Тиймээс цаг тутамд сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, “Би чадна” гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.

Ч.Ариунболд