Эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-10-27 16:30:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст  олон жил идэвх санаачилгатай ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон медалиар шагнав.

Шагналыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн нар гардуулж, баяр хүргэлээ.
“Хүний гавъяат эмч” цолоор ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч З.Гэрэлмаа, БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны багийн эмч П.Бат-Очир, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Энхчимэг, “Алтан гадас” одонгоор ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Б.Баасанхүү, Монголын эм хангамжийн байгууллагын холбооны гүйцэтгэх захирал Ш.Гарамжав, ЗӨСҮТ-ийн Тандалт судалгааны тасгийн эрхлэгч
Б.Дэлгэрмаа, Гранд мед эмнэлгийн Хүний нөөцийн албаны дарга Д.Лхамсүрэн, ХӨСҮТ-ийн тархвар судлаач их эмч Ч.Мөнхцэцэг, Жигжид сувиллын их эмч Д.Нина, ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн Д.Ганзориг, Этернити дэнт шүдний эмнэлгийн эмч Д.Оюунцэцэг, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн П.Оюунцэцэг, Н.Цогзолмаа, Тооройн оточ эмнэлгийн ерөнхий эмч С.Наранцэцэг нарын хүмүүсийг шагнав.

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар УНТЭ-ийн мэдрэлийн их эмч Ц.Түмэндэмбэрэл, ГССҮТ-ийн гэмтэл согог заслын эмч Д.Амарбаясгалан, ГССҮТ-ийн асрагч Д.Ариунаа, ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн сувилагч Д.Загдсүрэн, ГССҮТ-ийн рентгений техник  С.Насанжаргал нар тус тус шагнуулав.

Ж.Болор
Холбоотой мэдээ