Аравдугаар сарын 26-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-26 08:45:33
10.00 цагт НМХГ-т "Хог бүр баялаг" бүтээлийн уралдаанд идэвхтэй оролцсон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шагнал гардуулах ёслол болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор "Рерих нар Монголд" олон улсын бага хурал болно.

10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

11.30 цагт “Интерном” номын их дэлгүүрт УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын “Эрүүгийн эрх зүй” номын нээлт болно.

12.00 цагт Туушин зочид буудалл "FIBA 3x3 ASIA CUP-2017" тэмцээнд оролцож буй орон орны багийн дасгалжуулагч нар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олны тохижуулсан 29-дүгээр тусгай сургуулийн дотуур байрны хоёр танхимыг ашиглалтад хүлээлгэн өгнө.

13.00 цагт ХСҮТ-ийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын эхний хэсэг болох гадна талбайг ашиглалтад хүлээн авах ёслол болно.

15.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд ШУА, МУИС болон Гандантэгчинлэн хийдээс олноо “Тунгалаг гэгээн цорж” хэмээн алдаршсан, дорно дахины гүн ухаантан Занын Агваанбалдангийн мэндэлсний 220 жилийн ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 99291632,95457276

15.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ.

16.00 цагт Дэлхийн стандартын баталгаажуулалтын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын нээлт БНФУ-ын Элчин сайдын яаманд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Орон нутгийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн маргааны талаар Орхон аймгийн иргэд мэдээлэл хийнэ.

12.30 цагт Төмөр замчдын мэргэжлийн холбоодоос Монголын төмөр замын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоогийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Монголын үндэстний уламжлалт зан үйлийн өргөө” ТББ-аас “Усны эх ундаргаа хамгаалцгаая” гурван сарын аяны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы хууль бус үйлдлийн талаар орон нутгын иргэд мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ