АН-ын бүлгийн гишүүд орон нутагт ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд орон нутагт ажиллана.
УИХ-аар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг удахгүй хэлэлцэнэ. Тус хэлэлцүүлэгтэй холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдрөөс эхлэн орон нутагт ажиллахаар болжээ. Тэд ирэх оны улсын төсөвтэй холбоотой орон нутгийн удирдлага, иргэдийн санал бодлыг газар дээр нь очиж сонсохоор болсон байна.
Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдахгүй нь. Орон нутагт томилолтоор ажилласан гишүүдээ ирэхээр төсөвтэй холбоотой ард иргэдийн өгсөн саналыг нэгтгэн хуралдах юм.

Б.Туул