Бараа бүтээгдэхүүний үнэ найман хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-21 18:45:34
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны эхний гурван сарын байдлаар бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх оны эхэн үеэс 8.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.3 хувиар өсчээ.
Тодруулбал, Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 0.7 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн дүн 0.8 хувиар, боловсролын үйлчилгээний бүлгийн дүн 36.0 хувиар бусад бараа үйлчилгээний бүлгийн дүн 1.3 хувиар өссөн байна.
Харин хүнсний бараа, түүн дотроо мах махан бүтээгдэхүүний үнэ долоон хувиар, жимс жимсгэнэ 0.2 хувиар сахар, жимсний чанамал, зөгийн бал, чихэр, шоколадны үнэ 5.6 хувиар өмнөх сарынхаас буурсан байна. 
                                                                                                                                                          Б.Мөнхзул
Холбоотой мэдээ