Хэвтээ тэнхлэгийн засмал замыг тэмдэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Авто зам дээр гарч байгаа осол, зөрчлийг бууруулах зорилгоор төв суурингийн болон улсын чанартай авто замыг тэмдэгжүүлж байна.
Өвөрхангай аймгийн ӨВ АЗЗА ТӨХК-иас Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн автозамын Тарнын гүүрнээс Бумбатын давааны ар хүртэлх 47 км замын хэвтээ тэмдэглэгээ, тусгаарлах зурвасны ажлыг хийж дуусгалаа. Аймгийн Цагдаагийн газраас хүсэлт тавьсны дагуу аймгийн төвийн болон сумдын төвийн мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээг сайжруулан хэвтээ тэнхлэгийн засмал замыг 100 хувь тэмдэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Тус компанийн ажилчид энэ намар Хөөврийн гүүрнээс Бумбатын давааны ар хүртэлх замд 1800 м урт замын засвар шинэчлэл, 2044м.кв нөхөөсний ажил хийж дуусгаснаар хот хооронд зорчигчдод ая тухтай, түргэн шуурхай, аваар осолгүй зорчих боломжийг бүрдүүлээд байна.

Б.Батчимэг