Багийн засаг дарга нарыг «сул цалинтай улс төрчид" гэж шүүмжлэх болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:21:42

Баян-Өлгий амйгийн  Өлгий суманд гэр хорооллын айл өрхүүдийг хаягжуулах ажил ёс төдий явагдаж байна.

Арван жил тутам явагддаг энэ ажлын далимаар зарим нь багагүй ашиг олдог бололтойг эс дурдвал хягжуулах ажил явц муутай байгааг аймгийн статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт багийн засаг дарга нарын ажлын хариуцлагатай холбон шүүмжиллээ. Учир нь тус сумын айл өрх, хүн амын тоо нэмэгдлээ гэж тус суманд дөрвөн багийг шинээр байгуулаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч иргэдийн эдгээр багууд хоорондын шилжилт, бүртгэл, хаягжуулах ажил дуусаагүй байна. Дээхэн үеийн багийн дарга нарын ажлын ачаалалтай харьцуулахад одооны засаг дарга нь туслахтай, дээр нь бас багууд нийтийн хурлын даргатай, өрхийн эмнэлэгтэй, татвар хураах, халамж үйлчилгээний ажлыг бусад албан хаагчид гүйцэтгэдэг. Гэтэл багийн засаг дарга юу хийдэг вэ? Ингээд багийн засаг дарга нарыг хөдөөд «цалинтай малчин» гэдэг байсан бол хот суурин газарт зөвхөн сонгуулийн үед ухуулагчаар ажилладаг «сул цалинтай улс төрч» гэсэн нэр онооход хүргэж байна.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ