Худагтай болсноор 100 гаруй малчин өрхийн хүн, мал усаар хангагдах боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-19 02:31:20
Завхан/МОНЦАМЭ/. Америкийн Олон Улсын Хамтын Ажиллагааны санхүүжилтээр Мэрси Кор Олон Улсын байгууллагаас "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь" дэд төслийг хэрэгжүүлж дуусчээ.
Төслийн хүрээнд Алдархаан, Шилүүстэй сумдад шинээр гурван худаг, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут сумдад хоёр худгийг сэргээн засварлаж ашиглалтанд өгчээ. Ингэснээр таван сумын 100 гаруй өрх, бэлчээрийн мал усан хангамжаар хангагдах боломж бүрджээ. Дашрамд Мерси Кор ОУБ нь Завханы малчдад гар утсандаа цаг агаарын мэдээллийг өдөр бүр авах боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид  болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулах, мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж буй ажээ. 
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ